Дэйл Карнеги Трэйнинг Монголоос зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, нийгэмд үлгэрлэл үзүүлэх эерэг залуусыг бий болгох үүднээс Дэйл Карнегийн үндсэн курс болох Амжилтад хөтлөх ур чадварууд курс хөтөлбөрийн тэтгэлэг олгож, амжилт ололтоо зөв тодорхойлж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.
1-Р ШАТ /2022.10.21 өдөр хүртэл/
АНКЕТ болон ЭССЭ хүлээн авах: Та доорх анкет бөглөх хэсэгт хандаж өөрийн мэдээллээ бөглөж илгээх ба ДЭЙЛ КАРНЕГИЙН СУРГАЛТАД СУУХ МИНИЙ ЗОРИЛГО гэсэн нэртэй 250 аас ихгүй үгтэй эссэг info@dalecarnegie.mn хаягаар илгээнэ.
2-Р ШАТ /2022.10.27 өдөр хүртэл/
Эхний шатанд тэнцсэн оюутнууд онлайн ярилцлагад хамрагдана. Энэ ярилцлагын үр дүнгээс хамааран тухайн оюутанд тэтгэлэг өгөх эцсийн шийдвэр гарах болно. Эцсийн шийдвэр 10 сарын 30 өдөр гарч 11 сарын 1 ээс хүүхдүүд хөтөлбөртөө хамрагдаж эхлэх болно.
Хөтөлбөрийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах бол доорх грүпп-т нэгдээрэй.
Тэтгэлгийг шалгарсан 25 оюутанд Дэйл Карнегийн 2 сарын курс сургалтад үнэ төлбөргүй хамрагдах тэтэгэлэг олгоно.
Анхаарах зүйл: Энэхүү тэтгэлэг нь мөнгөн тэтгэлэг биш олон улсын Дэйл Карнегийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй тэтгэлэг гэдгийг анхаараарай.
Имэйл хаягаараа тогтмол авах бол мэдээллээ үлдээнэ үү